Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

СЭЛЭНГЭ АЙМАГ ӨӨРИЙН БРЭНДИЙН ШИНЭ ҮРТЭЙ БОЛНО


Densmaa 2018-05-16 05:05

2019 онд Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой тохионо.

   Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн У.Хүрэлсүхийн энэ удаагийн орон нутгийн томилолт газар тариалангийн стратегийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хаврын тариалалт, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцахад чиглэгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллахдаа Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Газар агро” ХХК-ийн махны хэвшлийн үхрийн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалан, “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн фермийн аж ахуйтай танилцлаа. Мөн Хушаат сумын “Элит үр” ХХК-ийн төмсний тариалалт, үр үйлдвэрлэлт, Сант сумын “Монгол газар шим” ХХК-ийн усалгаатай тариалалтын явц, Сайхан сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

   Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг газар тариалангийн гол бүс нутаг учир “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн, бодлого боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх 2019 онд Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой тохиох тул Засгийн Газраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгааг Засгийн Газрын тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ онцолж байлаа.

Үзсэн: 1303

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна