Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

ИХ АВАРГА КАКҮРЮҮ М.АНАНД 5 ДАХЬ УДААГАА ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ ЦОМ ХҮРТЛЭЭ


Densmaa 2018-05-28 03:05

71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.

  Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.

   Тэрбээр, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх боломжоо алдсан юм. Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа.

   Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандад унаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа. 

 

Үзсэн: 1309

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна