Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"РОСНЕФТЬ" МАНАЙД 2,1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ШАТАХУУН НИЙЛҮҮЛНЭ


Densmaa 2018-05-29 03:05

“Роснефть-Монголия компанийн охин компаниар дамжуулаад монголын 12 хэрэглэгч ийм хэмжээний түлш, шатахуун авахаар “ав-мөнгөө төл” гэсэн зарчмаар гэрээ хийлээ” гэжээ.

  ОХУ-ын Санкт-Петербургт хотноо болж байгаа Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр монгролын нефть бүтээгдэхүүн импортлогч 12 компани оросын "Роснефть" компаниас нийтдээ 2,1 тэрбум ам.долларын бензин, дизель түлш авахаар удаан хугацааны гэрээ хийж гарын үсэг зурсан байна. Энэ талаар “Роснефть” компани мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа. Мэдээлэлд “Роснефть-Монголия компанийн охин компаниар дамжуулаад монголын 12 хэрэглэгч түлш, шатахуун авахаар  гэрээ хийлээ” гэжээ. "Роснефть" компани монголд дизель түлш, нисэхийн керосин, тос, мазуть, битум материал, шатах хий нийлүүлдэг юм. 2014 оны эцсийн мэдээгээр гэхэд “Роснефть” монголын зах зээл дэх шатахууны нийт хэрэглээний 80 хувийг хангаж байсан  юм.

Үзсэн: 1148

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна