Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

3000 орчим монгол бөхөн тоологджээ


Densmaa 2018-05-29 03:05

Зөвхөн Монголд байдаг монгол бөхөн өнгөрсөн өвөл идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олноороо хорогдоод байна.

   Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар өнгөрсөн сард монгол бөхөнд тооллого хийжээ. Тооллогыг бөхөнгийн тархац нутгийн хүрээнд хийсэн бөгөөд 3000 орчим толгой бөхөн нутагшиж байгаа нь тодорхой болжээ. Энэ тоог өмнөх жилийнхтэй харьцуулахад 40 хувиар буурсан аж. Судлаачдын үзэж байгаагаар, энэ нь бөхөнгийн тархац нутгаар өвс, ногоо багатай байгаа учир бөхөн идэш тэжээл хайж уудам орон зайд шилжин байршиж байгаатай холбоотой аж. Тиймээс бөхөнгийн үржил, төллөлтийн бүс нутгийг тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгааг судлаачид онцоллоо.

Үзсэн: 1443

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна