Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол туургатны барилдааны аваргууд тодорлоо


Densmaa 2018-06-04 04:06

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны зөвшөөрөлтэй Монгол туургатны бөхийн барилдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

   Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

  Барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр барилдаан болов. 

   Тухайлбал, Монгол үндэсний бөх, Өвөрмонгол бөх, Буриад бөх гурван төрөл тус бүрд хүчит 128 бөх төв цэнгэлдэхийн ногоон дэвжээн дээр уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдлаа.

 Үндэсний бөхийн барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. Харин Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ.

Үзсэн: 1293

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна