Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨР ХУРАХЫН АМАНД ОЧИЖ, МОД ҮРЖҮҮЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА


Densmaa 2018-06-08 02:06

Дорноговь аймгийн Хамарын хийдэд Хайлаас, Жигд, Чихэр өвс зэрэг 2800 ширхэг суулгацыг 18 га газарт тарьж, ургуулж чаджээ.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богдхан уулын Төр хурахын аманд очиж мод үржүүлгийн ажилтай танилцлаа.

Төр хурахын ам нь газарзүйн байршлаараа Азийн төв хэсэгт тооцогддог бөгөөд энэ хэсэгт модгүй болж байгаа нь ганцхан Монгол Улсын биш Ази тивийн асуудал гэж үздэг тул Богдхан уулын Төр хурахын амыг ойжуулах шаардлагатай байгаа талаар “Их ногоон хамтрагчид” ХХК болон “Ногоон хишигтэн” төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд танилцуулсан юм. Тус компани нь жилд 300 мянган ширхэг суулгац тариалтанд гаргах хүчин чадалтай бөгөөд “Хамгаалагдсан хүчирхэг үндэсний тогтолцоо” технологийг ашиглан модны үндэсний массыг нэмэгдүүлэн саглагар болгож буйг биологийн нөхөн сэргээлтийн зөвлөх Матт Делани танилцуулсан юм. Мөн энэхүү технологийг ашиглан Төр хурахын амыг ойжуулахаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Дорноговь аймгийн Хамарын хийдэд Хайлаас, Жигд, Чихэр өвс зэрэг 2800 ширхэг суулгацыг 18 га газарт тарьж, ургуулж чаджээ. Энэ талаар ойн мэргэжилтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа хатуу ширүүн уур амьсгалтай, хөрс нь элэгдэж үржил шимээ алдсан, нөхөн сэргээхэд хүндрэлтэй говийн нутагт сүүлийн таван жилийн хугацаанд мод суулгаж, ургуулж байгаа учраас “PPRS” технологийг маш чухалд тооцогдож байгаа, Төр хурахын аманд мод тарьж, ургуулах бүрэн боломжтой гэсэн юм.

 

Үзсэн: 1416

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна