Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ОХУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХИЙГ АНХААРАХЫГ ХҮСЭВ


Densmaa 2018-06-08 02:06

ОХУ-аас сүүлийн 2 жилд хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 23.6 сая тун авчээ.

   Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулган Улаанбаатар хотноо үргэлжилж байна. ХАА, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөндсөн салбар хуралдаанд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Хоёр орны хооронд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад худалдаанд тавьж буй хориг саадыг арилгаж, гадаад худалдааны алдагдлыг багасгасан нөхцөлд ОХУ-д экспортлох махны хэмжээ 3, махан бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм” гэв. Тэрээр ОХУ-аас сүүлийн 2 жилд хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 23.6 сая, мялзангаас сэргийлэх 15 сая, шүлхийгээс сэргийлэх 4.8 сая тун вакциныг авснаар мал эмнэлгийн албаны шуурхай байдлын чадавхи дээшилж, гоц халдварт өвчин тархалтыг хязгаарлах боломжтой болсон гэв.

Үзсэн: 1309

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна