Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Талын салхи-2018” мото наадам боллоо


Densmaa 2018-06-11 02:06

Олон Улсын Аялал Жуулчлалын Холбооны гишүүн улс болох ОХУ-аас 50, БНХАУ-аас 50, Франц, Герман, Польш, Унгар зэрэг орны нийт 800 орчим мото спорт сонирхогч залуус оролцлоо.

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт Сүхбаатарын талбайд боллоо.

  Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж байна. Монгол, ОХУ, БНХАУ-ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус тус наадамд оролцсон юм.

   Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон УБ хотоос 100 гаруй км-ын цаана орших байгалийн цогцолборт Тэрэлж амралтын газар луу хөдөлсөн. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулж, мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Ice Top, Digital хамтлагууд, реппер Gee, DJ Zaya, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхов. Нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцсон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм.

Үзсэн: 1545

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна