Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Б.Гангаамаа К2 оргилд авирна


Densmaa 2018-06-14 06:06

МУГТ Б.Гангаамаа нь долоон ноён оргилыг гүйцээсэн дэлхийн 149 дэх шилдэг уулчин, дэлхийн 20 эмэгтэй уулчдын тоонд зүй ёсоор орж байна.

   Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас, алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил, К2 уулын олон улсын авиралт хийхээр МУГТ Б.Гангаамаа эх орноосоо мордож байна. “Энэ авиралтанд 5 жил бэлдэж ирлээ. Хоёр сарын дараа баяртай уулзацгаая” гэж тэрбээр хэлж байв. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 дөрөвдүгээрт бичигддэг.

МУ-ын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Бадамгаравын Гангаамаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын сүүлийн оргил болох Антрактид тивийн Винсон Массиф ууланд 2017 онд амжилттай гарч, эх орныхоо далбааг мандуулснаар Монголын анхны Сэвен Саммитер хэмээх түүхэн амжилтын эзэн болсон юм. Уулчдын мэдээллээс үзэхэд, МУГТ Б.Гангаамаа нь долоон ноён оргилыг гүйцээсэн дэлхийн 149 дэх шилдэг уулчин, дэлхийн 20 эмэгтэй уулчдын тоонд зүй ёсоор орж байна.

Үзсэн: 1415

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна