Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ГОВЬ-АЛТАЙН ТАХИЙН ТАЛД ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ДӨРВӨН ТАХИЙГ НУТАГШУУЛНА


Densmaa 2018-06-19 04:06

Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

   "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар авчрах гэж байна.

   "Олон Улсын Тахь Групп" нь Монголд “Тахь эргэн нутагшуулах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахьтай болоод байна. Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Тахийн талд тахь нутагшуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд тахийн сүрэг өсч байгаа юм.

Үзсэн: 1306

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна