Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авлаа


Densmaa 2018-06-28 06:06

Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн эзэмшиж дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшиж байна.

   Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер, Монголын оюун ухааны академийн ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авлаа. БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номд бичигдэхээр болсон юм.

   Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжилсэн дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон эвджээ. Ихэр охид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч өөрийн цахим хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад дөрвөн минутад 80 ханз тогтоож, хэл сурахыг утгаар нь үзүүлж байна” хэмээжээ.

Үзсэн: 1397

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна