Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

ТАНКЧИД ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭ АМЖИЛТЫГ АХИУЛАН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ ҮЛДЛЭЭ


Densmaa 2018-08-09 10:08

"Танкийн биатлон" тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж өрсөлдлөө.

   ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг", "Хээрийн гал тогоо" гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өсгөж байна. "Хээрийн гал тогоо" тэмцээнд манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ. Харин "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг" тэмцээнд оролцож буй баг тамирчид хагас шигшээд шалгаран дараагийн шатны бэлтгэлээ хангаж байна. "Танкийн биатлон" тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдөж, хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарснаас Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд үлдэн өмнөх жилүүдийнхээ амжилтаа ахиулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж  тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдээд байгаа юм.

Үзсэн: 396

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)