Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

МАЗААЛАЙ ХАМГААЛАХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ


Densmaa 2018-08-21 02:08

Төсөл 2018 оноос гурван жилийн хугацаатай Монгол Улсын Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хэрэгжинэ.

   Мазаалай хамгаалах төслийн Монголын талын удирдагч БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа энэ сарын 17-ны өдөр тус төслийн хятадын талын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн долоон судлаач наймдугаар 13-наас есдүгээр сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших Говийн их дархан газрын А хэсэгт байрлан хээрийн судалгаа хийх юм. Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төсөл нь 2018 оноос гурван жилийн хугацаатай Монгол Улсын Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хэрэгжинэ. Баавгайны энэ ховор төрөл нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газарт нутагладаг. Мазаалайг 1920-оод оны эхээр Монгол Алтайн нуруунд олж анх тогтоосон бөгөөд Оросын эрдэмтэн Орлов, Соколов нар  холимог тэжээлт энэхүү өвөрмөц амьтныг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.

Үзсэн: 1590

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна