Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад зах зээлд нэвтрэхэд судалгаа чухал байгааг хэлэлцэв


Densmaa 2018-10-03 02:10

Манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад шууд таниулна гэж ойлгодог нь алдаа.

   Өнөөдөр манай улс боловсруулсан бүтээгдэхүүнээс экспортод арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхны болон чацаргана зэрэг эко хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү гаргаж байна.

   “Манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад шууд таниулна гэж ойлгодог нь алдаа юм. Зүй нь тухайн зах зээлд нийцүүлэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх учиртай” гэж ХХААХҮЯ, Экспорт, олон улсын худалдааны төвөөс зохион байгуулсан бизнес сургалт дээр онцолж байв. “Гадаад зах зээлд амжилттай нэвтрэх нь” сургалтаар олон улсын зах зээл ямар онцлогтой байдаг, яаж нэвтрэх, гадны компаниудтай хэрхэн хамтарч ажиллах, тээвэр ложистикийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Экспорт, олон улсын худалдааны төвийн тэргүүн Л.Баян-Алтай, Япон улс дахь суурин төлөөлөгч Б.Загдрагчаа нар сургалт явуулж байна.

   Экспорт, олон улсын худалдааны төв болон Япон улсад суугаа манай ЭСЯ-тай хамтран өнгөрсөн тавдугаар сард Токио хотноо хоёр улсын бизнес форумыг Монголын 15 ААН-ийг хамруулан хийсний үр дүнд манай 2-3 компани Японы зах зээл дээр хамтран ажиллах эхлэлээ тавьсан байна. Дээрх үйл ажиллагааны хүрээнд ээлжит бизнес аяллыг Японы арьс ширэн бүтээгдэхүүний зах зээлтэй танилцах ээлжит арга хэмжээгээр үргэлжлүүлж Японы Осака хотын Хёого мужийн Химэжи хотноо болох гэж байгаа талаар мэдээллээ.

Үзсэн: 1095

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна