Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-10
mongolia

Шинэ мэдээ

ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо


Densmaa 2018-10-10 11:10

ХБНГУ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад 1990 оноос эхлэн буцалтгүй тусламж олгож буй бөгөөд нийт 400 сая еврогийн хөрөнгө оруулжээ.

   Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг салбарт буцалтгүй тусламж олгохоор төлөвлөөд байна. Энэ тухай ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс “Монгол Улсад нэн тэргүүний шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгохоор шийвэрлэсэн. Боловсролын салбарт 8 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт олгохоор тохиролцлоо. Мөн Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуульд технологи, санхүүгийн чиглэлд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын тусгай хамгаалалтай газруудыг хамгаалах, тэнд амьдарч буй орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, Улаанбаатарын гэр хорооллын сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад мөнгө төсөвлөсөн бөгөөд ингэснээр хүүхдүүд дулаан, цэвэр орчинд сурах боломж бүрдэнэ” хэмээв.

Үзсэн: 109

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна