Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын стандарт нэвтрүүлэх нь шинэ зах зээл үүсгэнэ


Densmaa 2018-10-12 03:10

Монгол Улсад 240 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүний 30 хувь нь төр, үлдсэн нь хувийн хэвшлийнх.

   Олон улсын стандарт нэвтрүүлснээр Монгол Улс өндөр хөгжилтэй оронд бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ гэж “Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын хурлын төлөөлөгчид онцолж байна. Стандарт хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд дээрх хурлыг зохион байгуулж буй юм. Хуралд тус салбарын 250 гаруй төлөөлөгч оролцож, олон улсын стандартын шаардлагыг хэрхэн хангах тухай харилцан туршлага солилцож байна. Хүний эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг стандарт тогтоодог бөгөөд үүний дагуу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас өмнө итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулдаг. Манай орны хувьд аль улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох гэж буйгаас хамаарч тухайн орны стандарт, техникийг судлан лабораторийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Олон улсын стандарчлалын байгууллага”-ын Азийн бүсийг хариуцсан дарга Адриан Го хэлсэн юм. Тэрбээр “Азийн бүсэд ISO-ийн гишүүн 26 орон байгаагаас идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог гишүүний нэг нь Монгол Улс. Монгол Улс Азийн бүс аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлснээр өндөр хөгжилтэй Америк, Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ худалдаалах боломж бүрдэнэ  гэлээ. Монгол Улсад 240 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүний 30 хувь нь төр, үлдсэн нь хувийн хэвшлийнх аж.

Үзсэн: 949

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна