Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Азербайжаны бизнес уулзалт боллоо


Densmaa 2018-10-17 02:10

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад оруулах хөрөнгө орууалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн чухал арга хэмжээ болов

         Гадаад харилцааны яаманд Монгол-Азербайжаны Бизнес уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Уулзалтад талуудыг Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн Орлогч сайд Ниязи Сафаров нар тус тус тэргүүлж оролцов. Түүнчлэн Монгол, Азербайжаны Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөгчид тус тусын Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлого, зохицуулалт, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж бололцооны талаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны суурийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн чухал арга хэмжээ болов.

Үзсэн: 987

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна