Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Эрдэнэт үйлдвэр шинэ Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас.


Densmaa 2018-10-19 03:10

Эрдэнэт үйлдвэр 40 жилийн турш Монгол Улсын тогтвортой хөгжлийг түүчээлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн

        Монголын уул уурхайн томоохон үйлдвэр Эрдэнэтийн уулын баяжуулахын 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Эрдэнэт үйлдвэр 40 жилийн турш Монгол Улсын тогтвортой хөгжлийг түүчээлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үйлдвэрийнхээ үр ашгийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, техник, технологийн найдвартай ажиллагааг ханган, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж ирсэн юм. Эрдэнэт үйлдвэр шинэ Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, чадваржсаныг Эрдэнэт үйлдвэрийн жишээнээс бэлхнээ харж болно гэж Ерөнхий сайд онцоллоо.

         Монгол улсын Засгийн газар ойрын жилүүдэд үр ашгаа өгөх газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбор, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тусгасан байна.

Үзсэн: 2523

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна