Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, чансаагаа ахиуллаа


Densmaa 2018-10-24 03:10

Эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт шалгаран В ангилалд мөнгөн медаль хүртлээ

      Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзсан юм.  Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар, "Эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт шалгаран В ангилалд мөнгөн медаль хүртлээ. Манайхан багийн тоглолтоо маш сайн хийсэн. 11 өрөг тоглоход 9 хожиж, В ангилалд түрүүлсэн багтай оноо тэнцсэн" гэлээ. Оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулсан шигшээ багийнханд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Уулзалтын үеэр шатарчид дэлхийн аваргын тэмцээн, шилдэг шатарчдын тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцаж ярилцлаа.

Үзсэн: 1026

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна