Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Чехийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулна


Densmaa 2018-10-26 04:10

Бид энэ тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөсөн. Бэлтгэл бүрэн хангагдаж, тоглолтоо үзэгч түмэнд хүргэхэд бэлэн болоод байна.

    Монгол Улсын филармони 47 дахь жилийн нээлтээ “NEW SEASON-2019” нэртэйгээр "Морин хуурын чуулга"-ын шинэ уран бүтээлээс бүрдсэн тоглолтоо үзэгч олноо хүргэсэн. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим Чехийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулж, сонгодог хөгжим сонирхогч, сонсогчдыг Прага хотын уянгалаг тансаг үдшээр аялуулахад бэлэн болжээ. Энэ тухай Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар:Чех улсаас дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид төрөн гарсан. Бид энэ тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөсөн. Бэлтгэл бүрэн хангагдаж, тоглолтоо үзэгч түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Хоёр орны дипломат харилцаанд томоохон үүрэг нөлөөтэй, Чех улсын 100 жилийн ойн баярын хүрээнд тоглогдож буй энэ концерт нь Симфони найрал хөгжмийн хувьд 47 дахь жилийн эхний тоглолт болж үзэгч олонд хүрч байгаа юм. Манай хамт олны бэлэг гэж хэлж болно” гэлээ.   

Үзсэн: 1250

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна