Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2019-01-16
mongolia

Шинэ мэдээ

“Монгол Хатан Зөгий”


Densmaa 2018-11-14 02:11

Нэг бүлээс 180-300 кг бал гардаг.

   Зөгийн балыг хүний эрүүл мэндэд сайн гэцгээнэ. Сайн гэдгийг нь бид мэдээд байгаа хэр нь  яг юунд ачтайг нь төдийлөн мэддэггүй. Иймээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийчин “Монгол Хатан Зөгий” компанийн захирал Эрдэнэчимэгтэй хөөрөлдсөн “балтай”  тэмдэглэлээ хүргэе.

   Зөгийн бал нь зөгий цэцгийн тоосыг хөлөндөө шавж үүрэндээ авчирсны дараа биеэсээ ялгаруулах шүүрэлтэй хольж хийсэн нийлмэл бүтээгдэхүүнийг зөгийн бал гэж нэрлэдэг. Зөгийн балыг бүхий л хүнсний хэрэгцээнд зориулан боловсруулж нөөцөлдөг. Нарийн нийлмэл бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийн болон гар аргаар хийх боломжгүй. Харин зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүс зөгийн сүргийн өвөл идэх гэж зунжин нөөцөлсөн балыг хураан авч оронд нь элсэн чихрийн уусмалыг бага хэмжээний балтай хольж өгдөг. Зөгийн цэвэр биш бал гэдэг нь тэрхүү чихрийн уусмалыг хэлээд байгаа юм.

Өнөөдөр Монголд ямар үүлдрийн зөгийг голчлон үржүүлж байна, тэдгээрийн балыг хэрхэн таних талаар Эрдэнэчимэг захиралтай хөөрөлдсөнөө толилуулья.

Сэлэнгэ аймаг Монголын зөгийн анхны өлгий нутаг нь. Бид Оросын “Орог саарал” зөгийг үржүүлж байсан. Удалгүй эрдэмтэн Сэлэнгээ мөн Оросын Карпат үүлдрийн зөгийг сонгон оруулж ирсэн. Өнөөдөр Монгол улс Карника, Итали зэрэг олон үүлдрийн эх зөгийтэй болжээ. Сэлэнгийн байгаль цаг уурт хамгийн тохиромжтой нь Карпат үүлдрийн зөгий. Өвөлжилт, өндөглөлт сайтай. Харин Карника үүлдрийн зөгийн муу тал нь “Жилий” цуглуулдаггүй. Жилий гэдэг нь модны давирхай шиг наалдамтгай ногоон өнгөтэй эд. Зөгий өөрийнхөө үүр хайрцгийг ариутгах, хүйтнээс хамгаалах гэж үүр хайрцгаа шавдаг тэр л эд л дээ. Сүүлийн үед жилийг янз бүрийн өвчинд тустай гэж хүмүүс ихээр асууж сураглах, худалдан авах болсон тул Карникагийн муу тал нь энэ гэж хэлээд байгаа юм. Сайн тал нь гэвэл балны гарц сайтай. Нэг бүлээс 180-300 кг бал гардаг. Зөгийн балны хувьд байгалийн бал хамгийн чанартай. 16-21 цэцгийн тоостой. Гурвалжин будааны бал гэдэг нь төмөр ихтэй боловч нэг төрлийн тоостой, хар хүрэн өнгөтэй, бага зэргийн үмхий үнэртэй. Ингээд үзэхээр зөгийн бал нь найрлага дэхь цэцгийн тоосноосоо хамаарч өөр өөр өнгөтэй байх боловч цэвэр бал нь үндсэн хоёр өнгөтэй  байдаг нь харагдаж байгаа биз. Эдгээрийн аль аль нь жинхэнэ бал гэдэг нь үнэн боловч арапсны бал нь дотроо байгалийн “Сахароз”-ын бага зэрэг хольцтой. Энгийн үгээр хэлбэл арапсны шингэн шар бал нь бага зэргийн элсэн чихрийн агууламжтай. Харин гурвалжин будааны хэмээх хар хүрэн бал нь 100% “Фруктоз”-ын агууламжтай. Сахар агуулахгүй тул эрүүл мэндэд хамгийн тустай бал болох нь нотлогдсон.

Гадны улс оронд үйлдвэрлэгдсэн зөгийн бал нь Монгол хүний бие организмд төдийлөн сайн нийцдэггүй учраас эмчилгээний чанараа алддаг байна. Харин Монгол зөгийн бал нь гадны орны ямарч хүний эрүүл мэндэд тустай гэдэг нь нотлогджээ. Энэ нь Монгол орны байгаль цаг уурын онцлог, онгон дагшин байгаль, олон зуун төрлийн эмийн ургамал бүхий цэцгийн чанартай нь холбоотой юм.

Зөгийн бал яагаад хүнд хэрэгтэй вэ гэсэн асуултыг хүн бүхэн тавьдаг. Дэлхийн нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн сайн хадгалалт даадаг нь зөгийн бал гэнэ. Үүний нотолгоо нь хоёр мянга орчим жилийн өмнөх Египетийн пирамидаас олдсон зөгийн бал нь найрлага дахь шингэнээ алдсанаас бус анхны шинж чанараа алдаагүй байсан гэдэг. Аливаа зүйлийн муудах гэдэг нь тухайн биет гадны бактерийн нөлөөнд орж задрах үйл явцыг хэлдэг. Гэтэл зөгийн баланд энгийн задлагч бактераас эхлээд онц аюултай томуугийн вирус хүртэл үржиж чаддаггүйг эндээс харжээ. Цэцгийн тоос бол цэцгийн үр удам учраас тэр. Тэгвэл байгаль эх үр удмаа гадны төрөл бүрийн халдвараас хамгаалах төрөлхийн дархлаатай бүтээдэг гэдгийн нотолгоо юм.

Зөгийн баланд хоорондоо ялгаатай сая сая цэцгийн, тэрбум тэрбум тоос нэгдэн нийлсэн байдаг тул энэхүү дархлалын тогтолцоо нь төгс хамгаалалт гэсэн үг. Бактер үржихгүй л бол өвчин гэж үгүй. Монголд үйлдвэрлэж буй зөгийн балны  гайхамшигт  чанар зөгийнийхөө талаар манай зочин цааш нь ярихдаа:

Зөгийчид улс орноо цэвэр балаар бүрэн хангах боломжтой болсон шүү дээ. Би л гэхэд өнөөдөр 170 бүл зөгий маллаж байна. Нэг бүлд 10 мянгаас дээш зөгий багтдаг. Зун үржлийн үед зөгийн тоо толгой нэмэгдэхээс гадна таргалах тул үүрэндээ багтахгүй болдог. Энэ үед нь бид үүр хайрцгаа нэмдэг. Манай байгалийн зөгийн балыг гадныхан тэр дундаа Япончууд ихэд сонирхдог. Манай иргэд сүүлийн үед зөгийн балаа хэрэглэх нь нэмэгдэж байгаа хэдий ч яаж хэрэглэхээ төдийлөн мэддэггүй. Хүмүүс зөгийн балыг хэрэглэхдээ хэд хэдэн алдаа гаргадаг. Зөгийн балыг хэт халуун ус, цай, сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулах нь зохистой. 0-24 сартай хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Учир нь: Зөгийн баланд агуулагдах Ботулиний хэмээх амин дэмийг энэ насны хүүхдийн ходоод задалж чаддаггүй. Таны хэрэглэж байгаа зөгийн бал царцсан байлаа гээд халаах гэж оролдсоны хэрэггүй. Учир нь зөгийн балыг +40С-ээс дээш хэмд халаавал биологийн үнэт чанараа алдан сахарын “Сироп” болж хувирдаг.

Зөгийн бал ханиад намдаадаг, Зөгийн бал хүний ой тогтооомжийг нэмэгдүүлэхээс гадна Зөгийн баланд хүний цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх бодис агуулагддаг. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддагаас гадна улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой. Зөгийн бал спиртийг задлахад туслахаас гадна  дасгал хөдөлгөөн хийх хүчийг нэмэгдүүлдэг.

Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийдэхээс гадна хүнд хэрэгтэй төрөл бүрийн тэжээллэг бодисоор баялаг гээд түүний ашиг тусыг хэлж баршгүй их. Хүмүүс цэвэр зөгийн балыг ихэвчлэн хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Талх болон халуун бялуунд түрхэж идэхээс гадна бяслаг, сүүтараг зэрэг сүүн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх нь элбэг.

Кофе болон байхуу цай зэрэг ундаанд элсэн чихрийн оронд хэрэглэнэ. Зөгийн балыг бүрдүүлэгч гол бодис нь фруктоз буюу жимсний чихэр бөгөөд энэ нь бага температурт чихэрлэг амт нь сайн мэдрэгдэх боловч өндөрт температурт чихэрлэг амтаа алдана. Байхуу цайнд зөгийн бал хийвэл өнгө нь харладаг. Энэ нь байхуу цайнд агуулагддаг “таннин” хэмээх бодис нь зөгийн баланд агуулагдах төмөртэй урвалд орсноос тэр. Зөгийн балыг хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Мөн бага зэрэг шингэлээд, исгэж зөгийн балны архи хийдэг. Зөгийн үүрнээс балыг нь авсны дараа үлдэх лаваар лаа, будаг зэрэг зүйл хийдэг байна.

Цэвэр зөгийн балыг яаж таних вэ гэж олон хүн асуудаг. Тэгвэл гүйцэд боловсорсон цэвэр зөгийн бал нь бага зэргийн чихэрлэг амттай. Аманд уусахдаа хэлийг чимчигнүүлдэг. Балнаас бага зэргийг халбагадан авч тонгойлгоход гойжиж урсдаггүй. Энэ бол цэвэр балыг таньж мэдэх хамгийн энгийн арга.

  Сагадайн зөгийний балыг цус багадалтад хэрэглэдэг. Харин мөгөв, далий зөгийнх бол хамар, багалзуурын өвчинд, ойн болон далдуу цэцгийн зөгийний бал нь  эмэгтэйчүүдийн өвчинд, шилмүүст мод гэгдэх хус, гацуур, шар харгай модтой газрын зөгийн бал нь  сульдах, шээс алдахад хэрэглэвэл зохистой. 
   Урьдчилан сэргийлэх зорилгоор 100-200 гр зөгийн балыг өдөрт гурван удаа хэрэглэнэ. Зөгийн балыг бүлээн усанд уусгаж, хоол идэхээс нэг цагийн өмнө эсвэл хоол идсэний дараа гурван цагийн дараа хэрэглэх нь зүйтэй. Курс эмчилгээ нь хоёр сар. Вирусын гаралтай халдвар, төрөл бүрийн харшлаас эхлээд элэгний B,C гепатитийн үед ч халдварыг хязгаарлах зориулалтаар хэрэглэнэ. Таны нүдэнд идээт үрэвсэл гарах эсвэл арьсан дээр яр шарх гарах, арьс зүсэгдэж шалбарах, эсвэл мэс заслын дараах хагалгааны шарханд зөгийн балыг түрхэж хэрэглэх нь үр дүнтэй аж. Учир нь зөгийн бал нь шарх шалбархайд гадны бактер үржих нөхцлийг бүрэн хязгаарладаг байна.  

   Эрдэнэчимэг зөгийчин, бид зөгийтэйгээ адил ажилсаг хүмүүс. Зөгийнхөө балыг тогтмол хэрэглэдгээс бидний царай зүс залуу, эрч хүч  үеийнхнээсээ хамаагүй илүү гэж бахархлаа. Бие эрүүл, ухаан саруул байж л амжилтанд хүрнэ шүү дээ гэж тэрээр нэмж хэллээ.

Үзсэн: 59

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна