Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛЫН СҮМО БӨХИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭНЭ


Densmaa 2018-11-14 02:11

Энэ жил Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байна.

   Энэ жил Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байна. Японы мэргэжлийн сумо бөхийн Оошима дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан зургаан Монгол хөвгүүнийг сонгож арлын орныг зорьсноор монголчууд сумогийн ертөнцтэй танилцсан түүхтэй. Эдгээр Монгол зургаан залуу  Японы нийслэл Токио хотноо хөл анх тавьснаар сумо бөхөөр барилдах монгол бөхчүүдийн их амжилтын гарааг эхлүүлсэн. Өнөөдөр эдгээр хөвгүүдээс мэргэжлийн сумогийн дөрвөн Их аварга төрсөн төдийгүй арслан, заан болсон олон шилдэг сумоч тодрон гараад байна. Тэдний гаргасан амжилтууд нь Японы мэргэжлийн сумогийн оргилд хүрсэн, арлын оронд төдийгүй дэлхийд танигдсан амжилтын эзэд болцгоосон юм.

Үзсэн: 1216

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна