Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Үүргэвчтэй аялагч Б.Сарантуяа дэлхийн 32 улсаар аялсан


Densmaa 2018-11-15 02:11

Залууст үүргэвчтэй аяллаар дамжуулан шинэ сэдэл, шинэ эрч хүч өгдөг үүргэвчтэй аялагч Б.Сарантуяагийн бага зардлаар олон оронд аяласан туршлагаас хүргэж байна.

   Үүргэвчтэй аялагч Б.Сарантуяа дэлхийн 32 улсаар аялж, 15 үүргэвчтэй аялал зохион байгуулжээ. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 22 настайгаасаа үүргэвчтэй аялал хийж, олон бэрхшээл даван туулж, маш их зүйл аяллын явцад шинээр танин мэдсэн байна. Хямд зардлаар Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Европын орнуудаар аялах аялал зохион байгуулдаг “The Nomadic Soul стартапын үүсгэн байгуулагч, залуу аялагч Б.Сарантуяа нэг сар хагасын хугацаанд 1000 доллараар Европийн 8 улсаар аялжээ. Тэрээр европоор аялах хугацаандаа ганцаараа аялахын сайхныг ч, саарыг ч үзсэн болон яагаад үүргэвчтэй аялалаар аялах болсон талаараа ярьж байна.

Сүүлийн 3 жил гарны хугацаанд аялж байна. Тивээр ярих юм бол 2 тив, Ази Еровп тивээр аяласан. Тодотгож хэлбэл Иран, Изриаль, Пластин, Непал, Зүүн Тимор, Энэтхэг гэх мэтчилэн Зүүн өмнөд азийн хэд хэдэн улс европын хэдэн улсаар аяласан байна. Ерөнхийдөө 4 жилийн өмнө миний хувьд хэзээ ч ингэж олон улсаар аялана гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ надад маш их нөлөөлсөн хүн байгаа тэр маань манай ангийн охин Фатима гэдэг Екватор гаралтай эмэгтэй надад маш их нөлөөлсөн. Үүргэвчтэй аялаад байгаа шалтгаан маань миний хувьд бол хангалттай их хэмжээний мөнгө байхгүй болохоор эхэндээ үүргэвчтэй аяладаг байсан. Зарим газар шөнийн автобусанд явж хоног төөрүүлэх ч юм уу эсвэл байрлах байрандаа мөнгө хэмнэх ч гэдэг юмуу нэг тийм бага зэргийн экстрем. Тэр үед эхний аяллын хугацаанд би маш төлөвлөгөө муутай юм байна гэдгийг мэдсэн. Төлөвлөгөө муутайгаас болоод хонох газаргүй болох төөрөх эсвэл мөнгөгүй болох тохиолдол байсан. Тэгээд яваандаа үүнээсээ суралцаад төлөвлөх чадвар маань бага зэрэг сайжирсан. Мөн хүмүүстэй харилцаж сурсан илүү нээлттэй болсон гэх мэтчилэн эерэг өөрчлөлт их гарсан. Сүүлийн үед хамгийн их анзаарч байгаа зүйл маань юу вэ гэхлээр аялаад байх тусмаа өөртөө байгаа үнэ цэнэтэй зүйлээ илүү их ойлгодог юм болвуу гэж бодсон яагаад гэвэл миний хувьд аяласан газраа үлдэе гэж хэзээ ч  боддоггүй заавал монголдоо буцаж ирдэг тэрний шалтгаан маань гэвэл миний гэр бүл.    

Аялалд гарахын тулд эхлээд та зорилгоо тодорхойлох шаардалгатайг Б.Сарантуяа зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хаашаа, хэзээ явах нь тодорхойгүй байгаа учраас аялах хүсэл нь бага багаар алга болдог байна. Тэгэхээр хамгийн эхлээд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Аялалд гарахаасаа өмнө та маш нарийн төлөвлөгөө гарга. Тухайлбал, хэдэн сарын хэдний өдөр хаашаа явах, аль хотод нь очих, тухайн хотоор аялахад хэр хугацаа, хэр хэмжээний мөнгө зарцуулахыг нарийн төлөвлөх хэрэгтэйг зөвлөж байна. Дараа нь та аялах газрынхаа талаар нарийн судалгаа хий. Аяллаар явахад хэр хэмжээний мөнгө зарцуулах, хаана байрлах, цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдал, ямар унаагаар явах зэргийг нарийн судлах шаардлагатай. Ингэхдээ Rome2Rio.com веб сайт ашиглахыг санал болгож байна. Уг сайт аяллаар явахад хэдэн төгрөг хэрэгтэй, хэр хугацаа зарцуулах, ямар тээврийн хэрэгслээр явах зэргийг тооцож гаргаж ирдэг гэж тэрээр хэлж байна.

Хүмүүст өгдөг зөвөлгөө маань байдаг хэд хэдэн вэб сайтуудыг ашиглах хэрэгтэй. Хамгийн түрүүнд Rome2rio гээд вэб сайт байгаа энийг болхоор маршрутаа гаргахдаа төлвөлгөөгөө гаргахдаа ашиглана. Энэ сайт бол жишээ нь би Улаанбаатараас-Италийн Ром хотруу аялахад энд байгаа байршлаасаа дараагийнхаа байршилыг оруулангуут тухайн газарлуу хэдий хэр хугацаанд ямар тээврийн хэрэгслээр явхад хэдэн төгрөг байх вэ гэдэг нь гараад ирдэг. Маршрут дээрээ энэ вэб сайтыг ашиглавал маш ойлгомжтой амар байх болно. Үүний дараа байрлах байраа судлах хэрэгтэй үүнд бас хэд хэдэн вэб сайт байгаа та мөнгөө хэмнээд байранд огт мөнгө зарцуулахгүй явья гэвэл Couchsurfing гээд вэб сайтыг ашиглах хэрэгтэй. Энэ нь айлд үнэгүй байрлах боломжтой вэб сайт юм. Тухайн айл таныг хэд л бол хэд хоног үнэгүй байрлуулах боломжтой байдгаараа онцлогтой юм. Дараагийн вэб сайт нь RBMB гээд сайт байгаа үүнийг ашиглаад та нэг өрөө түрээслэх ч юм уу нэг хаус түрээслэх ч юм уу нэг байрыг түрээслэх боломжтой байдаг. Үүний дараагаар нэг чухал зүйл нь юу үзэх вэ гэдэг асуулт үүн дээрээ дор хаяж 3 сарын өмнөөс төлөвлөх шаардлагатай.

Аялахыг хүсдэг хэрнээ санхүүгийн боломжгүй хүмүүс хуримтлал үүсгэх нь маш чухал. Жишээлбэл, сарын дундаж орлого 800 мянган төгрөг байлаа гэхэд та сардаа 200-300 мянган төгрөг хадгалахад жилийн дараа 2.6-3.6 сая төгрөг буюу 1000-1300 доллар болж, Зүүн өмнөд Азийн 3-4 улсад хангалттай аялаад ирэх хэмжээний мөнгө хуримтлагдана гэсэн үг юм. Тухайн улсын аль хотод очих, нийт хэдэн хотоор аялах, ямар маршрутаар явах, дотоодод нь ямар тээврийн хэрэгслээр явах, хаана, юунд байрлах, өдөрт хэдэн төгрөг зарцуулах зэрэг маш нарийн төлөвлөгөөг хуримтлагдсан бодит хөрөнгөдөө тохируулж гаргана. Төлөвлөөгүйгээр аялбал их мөнгө үрэх магадлалтай. Аялахад хамгийн чухал зүйл нь замын зардлаас гадна хоноглох байр. Couchsurfing сайтыг ашиглан айлд үнэгүй хонох боломжтой. Энэ нь ганцаараа юм уу, хоёулаа аялж байгаа үүргэвчтэй аялагчдад зориулсан зүйл. Уг сайтыг ашиглан дэлхийн аль ч оронд хэн нэгний гэрт байрлах боломжтой. Гэхдээ гэртээ байлгахаар хүсэлт явуулсан хүнийг судлах хэрэгтэй. Тухайн хүний бодит мэдээллийг судална гэсэн үг.

Аялагч хүний үүргэвчинд заавал байх шаардлагтай зүйлд Гадаад паспорт, бэлэн мөнгө, виза карт, хувийн хэрэглээний зүйл, хоол, нимгэн, зузаан хувцас, эм зэрэг багтана. Цүнхэндээ аль болох бага хэмжээний зүйлс авч явах хэрэгтэй. Аялна гэдэг бол зөвхөн мөнгөтэй хүний ажил биш гэдгийг мэдээсэй гэж хүсдгээ тэрээр хэлж байсан юм. Үнэхээр хүсэл сонирхол, тэмүүлэл, мөрөөдөлтэй бол чамайг юу ч зогсоож чадахгүй. Тэрээр аяллынхаа хугацаанд сайн дурын ажил хийж, өдрийн хоол, хоноглох газраа олдог байсан ч удаа бий гэж ярьж байлаа. Балид англи хэлний ярианы багш, Италид тэшүүрийн тэмцээнд сайн дурын ажил хийж байжээ. Залуустаа боломж байвал аль болох олон газраар аялж, хүмүүстэй танилцан, шинэ зүйлс олж нээгээсэй гэж уриалж байгаагаач хэлж байсан юм. Ингэж чадвал хүмүүстэй танилцаж, харилцаа холбооны чадвараа хөгжүүлэн, тулгарсан асуудалд хурдан шийдвэр гаргаж, аливааг илүү өргөн өнцгөөс харж чаддаг болно гэж  үүргэвчтэй аялагч Б.Сарантуяа зөвлөж байлаа.

Үзсэн: 1864

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна