Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-Д БОЛСОН ХОЛЫН ЗАЙН МАРАФОНД Б.БУДЖАРГАЛ ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ


Densmaa 2019-01-07 04:01

10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна.

   АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн 6 өдрийн марафонд ОУХМ, Монголын тамирчин гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүллээ. Б.Буджаргал 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзлээд байна. Тэрээр үүний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан юм. Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ.

Үзсэн: 1467

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна