Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-06-2019
mongolia

Шинэ мэдээ

Гадаадын зээл, тусламжийн 1.371.5 тэрбум төгрөгийг төсөл хөтөлбөрт зарцуулна


Densmaa 2019-01-10 01:01

АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлэнэ.

   Засгийн газар Гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийг нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд зарцуулахаар ажиллаж байна. Гадаадын зээл, тусламжийн хүрээнд 2019 онд нийт 1,371.5 тэрбум төгрөгийг ашиглана. Үүний 21 хувийг “Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих”, 17 хувийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад зарцуулах аж. Харин 39 хувийг “Нефть бүтээгдэхүүн,эрчим хүчний хангамжийн найдвартай  байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх”, 15 хувийг “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр, бусад төслүүдэд 9 хувийг ашиглан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тооцоо хийжээ. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөөд байна.

Үзсэн: 302

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна