Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бичил төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2019-01-14 11:01

“Их түмэн санаачилга” хөтөлбөр нь ХАА-н салбар зөвлөлийн гишүүн орнуудад зохих чиглэлийн дагуу сэдэвчилсэн сургалт, семинар зохион байгуулах зэргээр дэмжиж ажилладаг.

   Монгол Улсаас гадаад зах зээлд гаргах ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар 2019-2021 онд туршилтын бичил төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Герман улсын Азийн бүс нутгийг хариуцсан эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дарга Магнус С.М.Брод болон төслийн үнэлгээний хорооны дарга Ренате Муеллер нарын төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Герман улсын Азийн бүс нутгийн дэд санаачилгын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл нь НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн ХАА-н салбар зөвлөлийн гишүүн орнуудад зохих чиглэлийн дагуу сэдэвчилсэн сургалт, семинар зохион байгуулах зэргээр дэмжиж ажилладаг. Тус төслийн баг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ирэх онуудад хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох үеэр ХХААХҮЯ-ны зүгээс ЖДҮ-үүдийг экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, зорилтот зах зээлд бүтээгдэхүүн борлуулах, худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан тээвэрлэлт, ложистикийг шуурхай зохицуулах тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 1451

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна