Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар “Дакар ралли”-д амжилтаа ахиулсаар 36-д давхилаа


Densmaa 2019-01-15 11:01

“Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид 2013 онд мотоциклийн төрлөөр анх оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин, мотоциклийн төрлөөр оролцож байгаа юм.

   “Дакар ралли 2019”-д автомашины ангилалд уралдаж буй манай баг тамирчид өдөр бүр амжилтаа ахиулсаар долдугаар гараанд 36 дугаарт барианд орлоо. Автомашины UTV Open ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 7 дахь өдрийн 323 км замыг 6 цаг 23 минутад туулснаар 36-д эрэмбэлэгдлээ.

   Дакар Раллигийн албан ёсны нэвтрүүлэгт тэднийг онцолсон нь ямар амжилттай уралдаж явааг нь илэрхийлж байгаа юм. Өмнөд Америкийн Перу улсад үргэлжилж байгаа “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд гурван өдрийн гараа үлдлээ. Монгол Улсаас мотоциклийн ангилалд 120 дугаартай уралдаж буй ОУХМ Н.Лхамаа ням гарагт болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Дашрамд сонирхуулахад, “Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид 2013 онд мотоциклийн төрлөөр анх оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин, мотоциклийн төрлөөр оролцож байгаа юм.

 

Үзсэн: 1151

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна