Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зүү ороож хээ тавьсан гутал анх удаа урлажээ


Densmaa 2019-01-28 12:01

Жилийн 4 улиралд өмсөхөд тохиромжтой үндэсний, европ загварын гутлыг шат дамжлага бүрээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

   Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа гарч байна. Үзэсгэлэн худалдаанд сар шинийн баярт зориулсан орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгчид бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулж байгаа юм. Тэдгээрээс зүү ороож, хээ тавьсан буриад гутал худалдан авагчдын анхаарлыг татаж, эрэлттэй бүтээгдэхүүнээр нэрлэгдлээ. Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, ул боов, хонины ууц шүүс,  үндэсний дээл, хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл болон чихэр жимс, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд борлуулж байна. 

Үзсэн: 1488

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна