Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

НЭГДҮГЭЭР САРД 597 КГ АЛТ ХУДАЛДАН АВЛАА


Densmaa 2019-02-14 10:02

Нэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109.728.25 төгрөг байв.

  Монголбанк өнгөрсөн сард 597 кг алт худалдан авчээ. Энэ нь 1.1 тонн алт худалдан авч байсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 531 кг-аар бага буюу 47 хувиар багассан үзүүлэлт юм. Монголбанкны худалдан авсан алт өмнөх оныхоос ийнхүү багассан нь  Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг тэг хувьтай тэнцүү болгосон хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой гэж үзжээ. Энэ оны нэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109.728.25 төгрөг байв.

Үзсэн: 941

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна