Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн ур чадварын тэмцээнд монгол залуус найман мэргэжлээр оролцоно


Densmaa 2019-02-18 01:02

Дэлхийн ур чадварын 2015 болон 2017 оны олон улсын тэмцээнд монгол залуучууд амжилттай оролцож тэргүүлсэн юм.

   Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон политехник коллежид суралцагчдын мэргэжлийн ур чадвар жилээс жилд дээшилж байгаагийн нэг жишээ “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд манай залуучууд амжилттай оролцож тэргүүлж буй явдал юм. Тодруулбал, Дэлхийн ур чадварын 2015 болон 2017 оны олон улсын тэмцээнд монгол залуучууд амжилттай оролцож тэргүүлсэн юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд Барилгын политехникийн коллеж, Техник технологийн болон Хүнсний технологийн политехникийн коллеж, Ховд аймаг дахь “Хөгжил” политехникийн коллежид суралцагсад тогтмол амжилттай оролцож байна. Энэ жилийн Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотноо болох бөгөөд Монгол Улс гурав дахь удаагаа, найман төрлийн мэргэжлээр оролцохоор бэлтгэж байгаа юм.

Үзсэн: 1149

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна