Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

"Шинэ боломж" буюу Лити зай хураагуур


Densmaa 2019-02-26 02:02

Өнөөдөр бид Литийн йоны техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байна

      Багачуудын тоглодог удирдлагатай машин, электрон жин, та бидний өдөр тутамдаа байнга хэрэглэдэг ухаалаг гар утаснаас эхлээд өдгөө Приус автомашин хүртэл литийн йон зай хураагуур ашигладаг. Литийн йоны хэрэглээ их ч хүн бүр тэр бүрий сайн мэддэггүй.Тэгэхээр та бидний эчнээ танил болсон Литийн йон зай хураагуурын нарийвчилсан судалгааг монгол эрдэмтэд хийж, улмаар товчин зай хураагуурыг бүтээжээ. Бид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх үүднээс нэвтрүүлэгтээ Физик технологийн хүрээлэнгийн материал судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяаг урьсан юм. Тэрээр "Бид нар гаргаж авсан товчин гэгддэг зай хураагуураа үзүүлэнгийн байдлаар нийтийн өмнө дэлгэн тавьсан байгаа. Товчин зай хураагуур маань 20 мм-ийн диаметртэй, 3,2 мм-ийн зузаантай.Товчин хэлбэр хийцийн зай хураагуур дэлхийн зах зээл дээр бүхий л цахилгаан бараа хэрэгсэлийн хамтаар хүний гар дээр ашиглагдаж байна шүү дээ. Харин би дний бүтээсэн товчин зай хураагуурийн давуу тал, онцлог гэвэл амьдрах хугацаа урттай нэг үгээр хэлбэл дахин цэнэглэж ашиглаж болдогоороо шинэлэг юм. Шинэлэг байгаагийн цаад учир зүйн бидний гаргаж авсан тус зай хураагуурийн түүхий эдийн шинж чанартай холбоотой. Яагаад товчин гэгддэг хэлбэр хийцийг сонгосон юм бэ гэхээр лабораторийн түвшинд гаргаж авахад 1-рт материалын хүрэлцээ, 2-рт ажиллагааны хувьд хялбар гэх үүднээс ийм хэлбэр хийцийг сонгосон юм. Энэ бол эхний ээлжийн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр бид нэгэнт шинэ технологио боловсруулж чадсан болохоор цаашид үйлдвэрлэлийн багаж тоног төхөөрөмжөө сайжруулж чадвал зай хураагуурийнхаа хэмжээг яаж бол яаж өөрчилж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээлттэй гэсэн үг" гэлээ. 

     Манай улсын хэсэг эрдэмтэн электродын зай хураагуурын  судалгааг 2008 оноос эхэлсэн ч өнөөдрийн сурвалжлагын гол баатар литийн йон зай хураагуурын судалгааг 2012 оноос эхэлсэн байдаг. Судалгааны эрдэмтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан Цөм технологи хөтөлбөрт 2016 онд шалгарсан даруй литийн йоны зай хураагуурын судалгаандаа шамдан оржээ.Тэдний олон жилийн уйгагүй эрэл, хүч хөдөлмөр нь талаар болоогүй юм. Сонсогч танд өчүүхэн мэт бодогдох ч монгол эрдэмтдийн цаг зав, мэдлэг боловсролоо зориулан бүтээсэн энэхүү зай хураагуур нь улсынхаа ашигтай загварын гэрчилгээг авсан юм. Энэ нь цаашид хүн төрөлхтний өдөр тутмын өргөн хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой гэдгийг нь илтгэж байгаа хэрэг. Үүний баталгаа болгож тэд олон тоогоор үйлдвэрлэхэд шаардлагатай суурь судалгааг ч мөн хийж баталгаажуулжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа лити хэмээх түүхийн эдийн олборлолт огцом нэмэгдээд байна.

     Өнгөрсөн 20 гаруй жилийн дотор л гэхэд литийн олборлолт даруй 60 дахин нэмэгдсэн. Улмаар Литийн йон зай хураагуур дэлхийн зах зээлд 2023 он гэхэд  26 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ.

      Өнөөдрийн дэлхийн зах зээлийн судалгаагаар  нэг тонн Литийн карбонатын үнэ дэлхийн зах зээл дээр 6-9 мянган ам доллар гэж тооцвол нүүрс, зэс, төмрийн хүдрээс ч илүү ашиг авчрах байгалийн түүхий эд болж байна. Энэ түүхий эдийн талаар Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын Лабораторийн эрхлэгч, Доктор Г.Сэвжидсүрэн ярихдаа... "Ер нь Электродын материалын судалгааг манайх 2008 оноос Физк технологийн хүрээлэнд суурь судалгааны хүрээнд эхэлсэн байдаг. Эхний таван жил буюу 2008-2013 он хүртэл бид нар ус төрөгчөөр ажилладаг машин бусад цахилгаан техник хэрэгсэлийн зай хураагуурт зориулсан электродын материалын судалгааг хийсэн. Энэ ажлынхаа явцад Литийн йон зай хураагуурын судалгаанд шилжиж ороод 2016 БСШУЯ-наас зарласан цөм технологийн төсөлд орж шалгараад Литийн йоныг үйлдвэрлэх технологийн эрхийг авсан. 2018 онд төслийн ажлаа дуусгаад төслийн даалгаварын хүрээнд авсан 6 долоон даалгавараа биелүүлэх ажилдаа шамдан орсон. Энэ даалгавар нь юу вэ гэвэл материал гаргаж авах, тэрхүү материал дээрээ тулгуурласан зай хураагуур үйлдвэрлэх буюу загвар зай хураагуур гаргаж авах, гаргаж авсан загвар зай хураагуур нь зах зээл дээр өрсөлдөхүйц байх гэсэн үндсэн даалгавар юм. Гуравдугаар үндсэн даалгавар нь Монголд Литийн йоны ордууд байгаа эсэх байгаа бол ашиглах боломжтой эсэх. Өнөөдөр бид Литийн йоны техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байна. Ингэснээр бид нар зөвхөн эхлэлийг нь тавьж байгаа гэсэн үг. Цаашид бид нартаа хамтран ажиллах аж ахуйн нэгж, пүүс компани байвал нээлттэй гэсэн үг л дээ. Энэ салбарын ирээдүйг өөдрөгөөр үзэх юм бол байгаа ордоо олборлоод түүнийгээ цэвэршүүлээд, баяжуулаад Литийн карбонатаа гаргаж аваад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл их боломж бидний өмнө нээлттэй байна" гэсэн юм.

     Судалгаа эхэлснээс хойш энэ төсөл дээр таван эрдэмтэн ажиллаж байна. Тэд Литийн йон зай хураагуурын тусгай лабораторийг ч байгуулжээ. Литийн йоны хамгийн гол бүтээгдэхүүн болох литийн карбонат болон бусад материалыг хийхэд амаргүй байсан тухай ярьсан. Тэд одоо ч зарим судалгааг хийсээр байна.  Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр бол Монгол Улсад тус түүхий эдийн нөөц боломжийн гэсэн хариуг өгдөг. Литийн йоны бүх төрлийн зай хураагуурт ашиглах Литийн карбонатын нөөцтэй ордыг ашиглавал бид жилд ойролцоогоор 10 гаруй мянган тонн Литийн карбонат хийх хүчин чадал харагдаж байна. Физик технологийн хүрээлэнгийн судалгааны баг литийн йон батарей үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж буй бөгөөд суурь судалгааг аль хэдийнээ бэлэн болгосон тухай мөн Литийг дотооддоо олборлоод ажилбал бүх төрлийн ухаалаг төхөөрөмж, ус төрөгчөөр ажилладаг автомашинд  хэрэглэдэг литийн йон зай хураагуурыгихүртэл үйлдвэрлэх боломжтой гэсэн үгийг манай эрдэмтэд гаргаад байна. Тэгэхээр бид газар доорх баялагаа зүй зохистойгоор ашиглавал хөгжих дэвжих бүрэн боломж харагдаж байна.

Үзсэн: 1788

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Hey are using Wordpress fοr your blog platform? І'm neᴡ to tһe blog worlⅾ Ьut I'm trуing tο get started and set ᥙp my own. Do yⲟu need any coding expertise tо make yߋur own blog? Αny help would be greɑtly appreciated! Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.com