Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзав


Densmaa 2019-02-28 10:02

Өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа Монголын Хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, танхимын гишүүн Жаксон Кокс нарыг хүлээн авч уулзлаа. Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа Монголын Хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Конгресс хэлэлцэх хүртэл нь дэмжсэн явдалд талархал илэрхийлээд, Монгол дахь Америкийн худалдааны танхим дээрх хуулийн төслийг бүхий л түвшинд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Мөн хуулийн төсөл батлагдвал Монголын Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд эергээр нөлөөлж, ноос, ноолуурын салбар, эмэгтэйчүүдийн орлого бодитоор нэмэгдэх хүлээлт байгаа гэсэн юм.

Үзсэн: 1037

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна