Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын хоккейчид Азийн цомд түрүүллээ


Densmaa 2019-03-11 11:03

Монголын баг Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian Challenge Cup” тэмцээнд түрүүллээ.

       Гуравдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Малайзын Куала Лампур хотноо болсон Азийн цомд Монголын хоккейчид түрүүлснээр өнгөрсөн жилийн аваргын алдраа хамгаалж, хоёр дараалан цом өргөж байгаа нь энэ юм. б2019 оны Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан. Манай хоккейчид Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожиж, Филиппинд 6:3-аар хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд талбайн эзэн малайзуудыг 12:6-аар, шигшээд Филиппинийг 6:3-аар хожин аваргын цомыг өргөлөө. Сингапурын хоккейчид талбайн эзэн Малайзын багийг 4:0-оор хожин хүрэл медаль хүртжээ.

Үзсэн: 1171

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)