Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Степпа Арена” спортын ордон байгуулна


Densmaa 2019-03-13 10:03

Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын багийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

      Монголчууд 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт хэмээн Ерөнхийлөгч уулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган ам дөрвөлжин метр талбайтай “Степпа Арена” ордон байгуулахаар ажиллаж байгааг дурдсан юм. Ирэх сараас ордны газар шорооны ажил эхэлнэ. Энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм. Мөн ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхлүүлэхээд төлөвлөөд байгаа тухай уулзалтын үеэр онцолж байлаа.

Үзсэн: 1369

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (98)