Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23,24-08-2019
mongolia

Шинэ мэдээ

“Ухаалаг эрчим хүч” форум


Densmaa 2019-03-15 12:03

Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Монгол Улсын хувьд, манай улсын эрчим хүчний салбараас суралцаж, эх орныхоо хөрсөнд хэрэгжүүлэх зүйл их байна

     Их Британи улсын ЭСЯ манай улсын ЭХЯ-тай хамтран “Ухаалаг эрчим хүч” форум  зохион байгууллаа. Форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Бид өнөөдөр эрчим хүчний салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар хэлэлцэж байна. Форумын үеэр, Англи улсаас уригдсан мэргэжлийн шинжээчид Их Британи улсын ухаалаг эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний нөөцлүүр, УЦС, нарны эрчим хүчний эх үүсвэрийн талаар илтгэл тавьсан юм. Тус улс нүүрстөрөгчийн ялгарал багатай инновацийг нэвтрүүлж буйгаар дэлхийд тэргүүлж байгааг шинжээч Роберт Сонога хэлээд, “Эрчим хүчний салбар ухаалаг системд шилжиж байна. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Монгол Улсын хувьд, манай улсын эрчим хүчний салбараас суралцаж, эх орныхоо хөрсөнд хэрэгжүүлэх зүйл их байна. Монгол орны хувьд нар, салхи, УЦС-ыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ ганц, хоёр том сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахаас илүүтэй жижиг дэд станцууд байгуулах нь газар нутгийн хувьд ч тэр зөв хувилбар байх болов уу” хэмээн зөвлөв.

Үзсэн: 4124

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (1783)