Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНЭУ-ын шинээр томилогдсон Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2019-03-18 02:03

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах тул төслийн үйл ажиллагаа хугацаандаа хэрэгжихэд өөрийн зүгээс анхаарч ажиллана

     УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНЭУ-ын шинээр томилогдсон Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд “Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэлээ. Элчин сайд М.П.Сингх сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах тул төслийн үйл ажиллагаа хугацаандаа хэрэгжихэд өөрийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Энэхүү төсөл төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжихэд БНЭУ-ын Газрын тосны яам анхаарч ажиллаж байгааг мөн уламжиллаа. Мөн уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд БНЭУ-ын элчин сайдтай Газрын тосны чиглэлээр Монголоос оюутан, мэргэжилтэн сургах, бэлтгэхэд Энэтхэгийн талтай хамтран ажиллах, Монгол Улсад Энэтхэгийн аж үйлдвэрийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар санал солилцсон байна.

Үзсэн: 1143

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна