Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Байгаль орчны IV ассамблей боллоо


Densmaa 2019-03-19 11:03

Байгальд ээлтэй өсвөр үе бэлтгэх зорилгоор ЕБС-иудын “Эко” клубын сурагчдын дунд “Ногоон паспорт" аяныг Монгол орон даяар эхлүүлснээ танилцуулав

       Кени улсын Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны IV ассамблей боллоо. 2017 онд болсон ассамблейн III хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны сайд нар бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд нэг удаагийн, нийлэг уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглосон. Мөн саарал усыг үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн салбарт нэвтрүүлэх стандарт баталж, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр тайлагнасан юм. Мөн байгальд ээлтэй өсвөр үе бэлтгэх зорилгоор ЕБС-иудын “Эко” клубын сурагчдын дунд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар нүүрс хүчлийн хийг бууруулах байгаль орчны боловсрол эзэмшүүлэх “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар амжилттай эхлүүлснээ танилцуулж, чуулганд оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарт Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг гардууллаа.

Үзсэн: 1413

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна