Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ болох гэж байна


Densmaa 2019-03-20 10:03

Монголд ажил эрхэлж буй гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн компаниуд шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулана

      Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ болох гэж байна. Гуравдугаар сарын 29-31-нд “Мишээл Экспо” төвд болох энэ удаагийн үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллана. Энэ удаагийн үзэсгэлэнд Япон, Тайланд, ОХУ, БНХАУ, Тайвань, Буриадын төлөөлөл оролцож аялал жуулчлалын хөгжил, шилдэг үйлчилгээ, иннновацийн талаар хэлэлцэж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагаагаа танилцуулах аж. Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцэж, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болох юм. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж”-ийг зохион байгуулна. Үүгээр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, мөн хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжтойг зохион байгуулагчид мэдээлж байна. Мөн Монголд ажил эрхэлж буй гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн компаниуд шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм байна.

Үзсэн: 1225

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна