Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

ТИКА


Densmaa 2019-03-21 11:03

ТИКА-ийн зүгээс манай улсын 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

      Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав. Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хөгжлийг хөдөө, орон нутаг руу чиглүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байгаагаа уулзалтын эхэнд З.Нарантуяа гишүүн онцлов. Мөн цаашид Завхан аймагт боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллаж, үр бүтээлтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тухайд санал солилцлоо. ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер тус байгууллагаас Монголд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг уулзалтын эхэнд танилцуулсан юм. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийгдэж, үр дүн эхнээсээ гарч эхэлж байгааг дурдлаа. Цаашид ТИКА-ийн зүгээс манай улсын 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байгаагаа уламжлаад, энэ зорилтын хүрээнд Завхан аймагт тодорхой төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Үзсэн: 1232

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)