Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

69 дэх Их аварга Хакүхо 42 дахь түрүүгээ хүртлээ


Densmaa 2019-03-25 10:03

Ийнхүү хүчтэй байгаагаа нотолж дахин түрүүллээ.

     Осака хотын сумогийн ордонд Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авч 42 дахь түрүүгээ хүртлээ. Их аварга Хакүхогийн хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа ийнхүү хүчтэй байгаагаа нотолж дахин түрүүллээ. Хакүхо хаврын тэмцээнд ганцаараа 100 хувийн амжилт үзүүлсэн бол түүний араас Маэгаширагийн дөрвөөс барилдсан Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалсан байна.

 

 

Үзсэн: 1203

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)