Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Densmaa 2019-03-26 11:03

Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар ярилцсан байна.

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, "Энэ онд Халх голын байлдааны ялалтын 80 жил, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байна. Дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн явсан хоёр улс цаашид ч бүс нутаг, олон улс, дэлхийн тавцанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов илэрхийлсэн байна. Уулзалтаар талууд худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа, Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх, Алс Дорнодын далайн боомтуудаар туршилтын тээвэр хийх, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтцийг шинэчлэх, мал эрүүлжүүлэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар ярилцсан байна.

Үзсэн: 1096

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна