Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас 28 тамирчин оролцож 3 алтан, 7 мөнгөн, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ.


Densmaa 2019-03-26 11:03

Дэлхийн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав.  Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 8-22-нд болсон оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд Монгол Улсаас 28 тамирчин оролцож 3 алтан, 7 мөнгөн, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд болох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ. Дэлхийн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт юм. Цаашдаа олимпоос олимп хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй гэдгийг дурдсан юм.

Үзсэн: 1176

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (101)