Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов


Densmaa 2019-03-28 10:03

Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг систем, инноваци нэвтрүүлэх төслийн хүрээнд чиглүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв

     Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд, сайд Ц.Даваасүрэн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Филд болон Британийн эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод, эрчим хүчний компаниудын төлөөлөлтэй тус тус уулзаж хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ухаалаг эрчим хүчний системийн талаар санал солилцов. Сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбоотойгоор эрчим хүчний салбарын бүх шатанд ухаалаг систем хэрэглэхийг зорьж байгааг тэмдэглээд, цаашдаа хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг систем, инноваци нэвтрүүлэх төслийн хүрээнд чиглүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байв.

 

Үзсэн: 1225

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)