Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ


Densmaa 2019-03-29 11:03

Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа 85 настай

     Польш улсад үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурдаа сорьсон Ц.Раднаа дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа 85 настай. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй Т.Цэрэндолгор өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм. Азийн дээд амжилтыг 10, улсынхаа дээд амжилтыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилж байлаа. Мөн жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийн амжилтыг зургаан жилийн дараа ийнхүү ахиулсан юм.

Үзсэн: 1214

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (101)