Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2019-04-19,20
mongolia

Шинэ мэдээ

“Mongolia Mining 2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэн


Densmaa 2019-04-01 11:04

Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаар илтгэл тавьж танилцуулав.

      “Mongolia Mining  2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 9 дэх удаагийн арга хэмжээ боллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулав. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийлээ.  Гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаар  илтгэл тавьж танилцуулав. Хариуцлагатай уул уурхайг дэмжих уриатай зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг голчлов.

Үзсэн: 109

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)