Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дөрвөн ихэр хурга мэндэлжээ


Densmaa 2019-04-01 12:04

Олон ихэр хурга гаргах нь ховор тохиолдол.

    Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Нэгдүгээр багийн малчин С.Сангидоржийн хотонд 4 ихэр хурга мэндэлжээ. Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа олон ихэр хурга гаргах нь ховор тохиолдол. Тиймээс монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг байна. Сонирхуулахад, Шинэжинст сум Баянхонгор аймгаас 240 км зайтай. Тус сум цагаан ямаагаар алдартай бөгөөд дэлхийд хамгийн нарийн ширхэгтэй цагаан ноолуур бэлтгэж гаргадаг. Өөрөөр хэлбэл, улсад хамгийн чанартай цагаан ноолуурын дээд үнийг тогтоож байдаг сум ажээ.

Үзсэн: 1197

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)