Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна


Densmaa 2019-04-04 10:04

Засгийн газраас үр ашигтай бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ

    Азийн хөгжлийн банкны эдийн засгийн голлох нийтлэл болох "Азийн хөгжлийн төлөв" тайлангийн энэ оны дугаарт, Монгол Улсын эдийн засгийн өсөлт ноднин 6.9 хувь байсан бол, энэ жил бага зэрэг буурч 6.7 хувь, ирэх жил 6.3 хувь болно гэж таамаглажээ.  Монгол Улсын эдийн засгийн өсөлт ялимгүй буурах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэргээс хамаараад эдийн засаг тогтвортой байна хэмээн тус тайланд дурджээ. Энэ тухай АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. Ноднин Монголын эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан. Тэр дундаа, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газраас үр ашигтай бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээв. Түүнчлэн алтны экспорт нэмэгдэж, тээврийн салбарын орлого сайжирна гэж үзсэн. Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эергээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт мөн энэ онд үргэлжлэх аж.

Үзсэн: 1093

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна