Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Байкалтур" олон улсын үзэсгэлэн


Densmaa 2019-04-04 10:04

Гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах, аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов

       Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын “Байкалтур” олон улсын үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотод боллоо. Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Цайны зам”-ын олон улсын холбооны гишүүдийн ээлжит хурал болов. Хурлаар гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах, аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Түүнчлэн Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Үзсэн: 1078

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна