Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн аварга Ц.Раднааг уухайн түрлэг, нижигнэсэн алга ташилтаар угтсав


Densmaa 2019-04-05 10:04

“Сакура” сургуулийн сурагчдын хүсэлтээр Ц.Раднаа гуай сурагчидтай ойрын зайн гүйлтээр уралдаж, хамтдаа зураг авахууллаа.

    Польш улсын Торун хотноо хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн аварга шалгаруулах мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд дэлхийн дээд амжилт тогтоож, 3 алтан медаль хүртсэн, 85 настай Ц.Раднааг Кёкүшюзан Д.Батбаяр “Сакура” олон улсын дунд сургуулийнхан хүндэтгэн хүлээн авав. Нийслэлийн ХУД-ийн Яармагт байрлах “Сакура” сургуулийн сурагчид монгол түмний бахархал болсон Дэлхийн аварга Ц.Раднааг  уухайн түрлэг, нижигнэсэн алга ташилтаар угтсан юм. Тэрбээр, “Та бүхэндээ баярлалаа. Багачууд та нар ирээдүйд олон шинэ дээд амжилт тогтоож, өвөөгийнхөө энэ амжилтыг эвдэнэ гэдэг итгэл дүүрэн байна. Монголын үр сад та нар минь хамгийн хурдан тамирчид байж дэлхийн аварга болж, миний хүртсэн энэ эрхэм цолны эзэд болохыг хүсэн ерөөе” гэлээ. “Сакура” сургуулийн сурагчдын хүсэлтээр Ц.Раднаа гуай сурагчидтай ойрын зайн гүйлтээр уралдаж, хамтдаа зураг авахууллаа. Тэрбээр тус уулзалтын дараа тус сургуулийн дэргэд барьж байгаа “Ханбогд резиденс” хороололд очиж, барилгачидтай уулзсан юм. Энэ үеэр, Кёкүшюзан Д.Батбаяр болон Монгол Улсын заан Ч.Батзориг нар тус хорооллын хоёр өрөө байрны батламжийг дэлхийн аварга Ц.Раднаад  гардуулсан юм.

Үзсэн: 1274

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна