Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Хар тогоруунд дамжуулагч байрлуулжээ


Densmaa 2019-04-09 11:04

Хар тогоруу өнгөрсөн өвөл Японд өвөлжөөд, хаврын нүүдлээ эхлүүлсэн бөгөөд одоогоор Хятадын зүүн хойд хэсэгт нисэж хүрсэн байна

    Монголын шувуу хамгаалах төвийн судлаач, мэргэжилтнүүд өнгөрсөн зун Дорнод аймгийн Улс голын хар тогоруунд дамжуулагч байрлуулжээ. Дээрх дамжуулагчтай хар тогоруу өнгөрсөн өвөл Японд өвөлжөөд, хаврын нүүдлээ эхлүүлсэн бөгөөд одоогоор Хятадын зүүн хойд хэсэгт нисэж хүрсэн байна. Эл судалгаа нь Монголд хар тогорууны нүүдлийг тандаж буй анхны судалгаа. Энэ ажлын үр дүнд үржлийн бус тогорууны тархалтыг мэдээд зогсохгүй үржлийн насандаа хүрснийх нь ард үржлийн газар нутгийг нь тодорхойлох чухал ач холбогдолтой юм. Хар тогоруу ойт уулын орой, хүлэрхэг намагтай орчинд үрждэг учир тандаж, судлахад бэрх аж. Харин дамжуулагчийн тусламжтай энэ зүйлийн тогорууны тухай олон чухал мэдээ цуглуулах бололцоотой юм.

 

Үзсэн: 1406

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна